Долоон иргэний амь насыг авран хамгаалжээ
2026 оны 4 сарын 27

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.04.20-2026.04.26/ нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 51 суманд аюулт үзэгдэл, ослын 119 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа.
Нийт дуудлагын 99 нь объектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, найм нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668603
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
