1072 хувьцааны ногдол ашиг болох  63,242 төгрөгийг энэ сарын 30-нд олгоно 1072 хувьцааны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг энэ сарын 30-нд олгоно
04 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

1072 хувьцааны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг энэ сарын 30-нд олгоно

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны сарын дөрөвдүгээр сарын  11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.

Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63,242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668599
0 эможи

keyboard_arrow_up