ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа
04 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ-д хиймэл оюунд суурилсан хэт авиан оношилгооны шинэ төхөөрөмж суурилууллаа

2026 оны 4 сарын 24

Arslan.mn

Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасагт оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем бүхий өндөр хурд, хүчин чадалтай “Acclaix LX3 series ultrasound system” хэт авиан оношилгооны аппаратыг ханган нийлүүлж, суурилууллаа.

Тус төхөөрөмж нь оношилгооны нарийвчлал, хурдыг сайжруулж, эмнэлзүйн шийдвэр гаргалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Arslan.mn

Тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “L2” ХХК-ийн төлөөлөгчид ХӨСҮТ-ийн Мэс заслын болон Оношзүйн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан хэт авиан аппаратыг ашиглах заавар, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү шинэчлэл нь тус төвийн оношилгооны чадавхийг бэхжүүлж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668576
0 эможи

keyboard_arrow_up