ЭМДС-ын үйлчилгээний тарифыг 8 хувиар нэмлээ
2026 оны 4 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.04.23/ боллоо. Тус хуралдаанаар ЭМДС-аас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолыг эцэслэн хэлэлцэж, гишүүдийн саналаар баталжээ.
Шинэчлэн баталсан тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа бөгөөд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo.mn цахим хуудсанд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668561
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
