Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ

2026 оны 4 сарын 23

Arslan.mn

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг засварлан шинэчилж байна. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.

ХУД-ийн Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн мэргэжилтэн Б.Хандсүрэн “Хан-Уул дүүрэг 2026 оны тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 ажлыг төлөвлөөд байна.

Орон нутгийн өмчит таван байгууллагын 73 хүний бүрэлдэхүүнтэй баг ажлыг гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайд эвдэрч гэмтсэн тохижилт, засварын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төв зам дагуу нийтийн эзэмшлийн хашаа, хайсыг будаж өнгийг нь сэргээж эхэлсэн.

19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “UB town” хотхоны урд талын тоглоомын талбайг засварлаж байна” гэв.

Засварын бригадын ахлагч н.Мөнх-эрдэнэ “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд засварын ажлыг хийж байна. Ингэхдээ хагарч эвдэрсэн зүйлсийг засаж, саравч, хайсны өнгийг шинэчилж байгаа. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулж байна. Хүүхэд тоглох ёстой тоглоомууд дээр том хүн тоглож эвдэх тохиолдол гарч байна” гэлээ.

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайд гарсан эвдрэл гэмтлийн талаар хороо, дүүрэг, нийслэлд мэдэгдсэнээр холбогдох албаныхан шуурхай арга хэмжээг авах боломжтой юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668554
0 эможи

keyboard_arrow_up