Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ

Монгол Улсын гаалийн байгууллага Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын Олон Улсын мансууруулах бодис, Хууль сахиулах асуудал эрхэлсэн газартай хамтран энэ сарын 13-17-ний өдрүүдэд сургалт зохион байгуулжээ.
Тодруулбал, гаалийн албаны эрэлч нохдыг зохион байгуулалттай гэмт хэрэг, синтетик хар тамхийг илрүүлэх чиглэлд бэлтгэх сургалтыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хөдөлгөөнт хяналтын төвд зохион байгуулсан байна.
Тус сургалтыг Дэлхийн гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч Киф Баркер, Их Британийн хилийн албаны ахлах сургагч багш Леза Адамс нар удирдаж гаалийн байгууллагын 32 албан хаагчийг эрэлч нохдын хамт хамруулан албаны нохойг сургах ашиглах ур чадвар, мэдлэг мэдэгдэхүүнийг дээшлүүлсэн байна.
Эх сурвалж: ГЕГ
