Хууль бусаар 2 халиун буга агнаад баригджээ Хууль бусаар 2 халиун буга агнаад баригджээ
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хууль бусаар 2 халиун буга агнаад баригджээ

2026 оны 4 сарын 23

post-img

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Устай Шаамар, Хаданхошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газраас 2 халиун буга хууль бусаар агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна.

Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн. Уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон.

Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар төлбөртэй авдаг. Иргэд цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд хууль бус ангийн талаар мэдээлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668547
0 эможи

keyboard_arrow_up