Улаанбаатарт 11 хэм дулаан байна Улаанбаатарт 11 хэм дулаан байна
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатарт 11 хэм дулаан байна

2026 оны 4 сарын 23

Arslan.mn

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3+5 хэм, өдөртөө сэрүүсэж +9+11 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +10+12 хэм дулаан байна гэж

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +7+9 хэм дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.

Агаарын температур:Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6+11 хэм, бусад нутгаар 0+5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20+25 хэм, бусад нутгаар +13+18 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668543
0 эможи

keyboard_arrow_up