Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 417 грамм метамфетаминыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 417 грамм метамфетаминыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
04 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 417 грамм метамфетаминыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

2026 оны 4 сарын 22

Arslan.mn

417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоожээ. 

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж. 

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна. Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668538
0 эможи

keyboard_arrow_up