Улаанбаатарт 18 хэм дулаан байна

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ний Лхагва гаригт нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яарсаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө дулаарч +16…+18 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө дулаарч +16…+18 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.
