Төв талбайд бие зассан БНХАУ-ын иргэнийг 20 хоног баривчилна Төв талбайд бие зассан БНХАУ-ын иргэнийг 20 хоног баривчилна
04 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төв талбайд бие зассан БНХАУ-ын иргэнийг 20 хоног баривчилна

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Цахим орчинд “...Согтуу Хятадууд төв талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудал нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668521
1 эможи

Зочин
2026-04-21 13:53
их юм болох нь дээ энэ хужаа нараас
keyboard_arrow_up