Максийн Д.Ганбаатар Говь-Алтайн “ХААН” боллоо. Түүний хамаарал бүхий компаниуд бүх лиценз зөвшөөрлийг авдаг Максийн Д.Ганбаатар Говь-Алтайн “ХААН” боллоо. Түүний хамаарал бүхий компаниуд бүх лиценз зөвшөөрлийг авдаг
04 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Максийн Д.Ганбаатар Говь-Алтайн “ХААН” боллоо. Түүний хамаарал бүхий компаниуд бүх лиценз зөвшөөрлийг авдаг

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр /2026.04.21/ Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг "Дарвийн нуруун"-д Макс группт алт олборлох 33 лиценз олгосон талаар тус сумын иргэдийн төлөөлөл" Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Дарви сумын иргэн "Манай сумд Хувийн сургууль төгссөн залуусыг засаг дарга, ИТХ-ын дарга болгочихсон. Тэд нар юу ч мэддэггүй, дээрээс хэлсэн би мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. Манай сумын сургуулийн нэг ангид 10 хүрэхгүй хүүхдүүд сууж байна. Говь-Алтай аймгийн захын сумууд малчингүй боллоо. Бүгд л нутгаасаа дайжиж хот хүрээ газар бараадаж байгаа нь уул уурхайтай холбоотой. "Дарвийн цэнхэр нуруу" гэдэг газар 300 гаруй малчид амьдардаг. Гэтэл тус газар 33 уул уурхайн лиценз олгосон. Максийн Д.Ганбаатар бараг Говь-Алтай аймгийн “хаан” боллоо. Түүний хамаарал бүхий компаниуд бүх лиценз зөвшөөрлийг авдаг. Д.Ганбаатарын бэлгэлсэн азарган үрээнүүдийг Говь-Алтай аймгийн сумуудын баг бүрд нэгийг Д.Амарбаясгалан тарааж өгсөн. Ингэснийхээ төлөө Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн бүх газрыг ухаж байна. МАН орон нутгийн иргэдийг гавьяа шагнал, албан тушаал, төсөл тендер зэргээр хуурдаг. Үүний үр дүнд малчид л хохирдог. Малаасаа салсан малчид Улаанбаатарт орж ирж түгжрэл, ядуурал ажилгүйдэл нэмж таарна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668518
1 эможи

keyboard_arrow_up