Ногоон автобусны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ Ногоон автобусны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ
04 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ногоон автобусны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Ногоон автобусны гэх хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. 

Хяналтын шатны шүүхээс Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасан өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, үйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болох С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр болон оногдуулсан ялыг сэргээсэн байна. Ташрамд дурдахад, Ж.Сүхбаатар одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бол Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албан тушаал хашиж буй. 

Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарын залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэх дүгнэлтийг хийж хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668517
0 эможи

keyboard_arrow_up