Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөрт БНХАУ-ын иргэдтэй бүлэглэн бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 18,3 жилийн хорих ял оноожээ Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөрт БНХАУ-ын иргэдтэй бүлэглэн бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 18,3 жилийн хорих ял оноожээ
04 сарын 20, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөрт БНХАУ-ын иргэдтэй бүлэглэн бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 18,3 жилийн хорих ял оноожээ

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

2024 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын иргэн Шүй Ханмин, Лиү Бөүвин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар бүлэглэн БНХАУ-ын иргэн Ван..., болон Зөо… нарыг заналхийлж, улмаар БНХАУ-ын иргэн Ван…-ы амь насанд халдсан хэрэг гарсан.

Уг хэргийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр буюу "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд үйлдсэн бөгөөд дээрх хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүд хохирогч нараас 1 сая юань өгөхийг шаардан "Өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна" хэмээн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж, уг хэргээ гүйцэлдүүлэхийн тулд модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашигласан нь шалгалтын явцад тогтоогдсон юм.

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцээд БНХАУ-ын иргэний амь насыг хөнөөсөн Хятад улсын хоёр иргэнд 25 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, харин Монгол Улсын иргэн А.Даянтөмөрт 18.3 жил, А.Тэнгист 17.3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид элүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Ташрамд дурдахад уг хэргийг үйлдсэн Монгол Улсын иргэн А.Даянтөмөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ах Ц.Арсландоржийн хүү аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668485
1 эможи

keyboard_arrow_up