ДХИС: “МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2026” тэмцээн боллоо ДХИС: “МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2026” тэмцээн боллоо
04 сарын 16, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДХИС: “МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2026” тэмцээн боллоо

2026 оны 4 сарын 16

Arslan.mn

Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, бие бялдрын бэлтгэлжилт болон авхаалж самбааг дээшлүүлж, багаар ажиллах болон ослын голомтод үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн аврагч-2026” тэмцээнийг өчигдөр  (2026.04.16) зохион байгууллаа.

Баг, тамирчид агаарын тандалт буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандалт зохион байгуулах, гал унтраах техник спортын сургалтын цамхгийн 3 дугаар давхар руу аврах олсоор гарч, нуруу нугасны гэмтэлтэй нэрвэгдэгчийг аврах сагс ашиглан өндрөөс буулгах, саадын зурвасыг богино хугацаанд алдаагүй туулах, тэмээн шатаар явах, нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж оролцлоо.

Тус тэмцээнд 5 багийн 50 сонсогч, суралцагч оролцож, тэргүүн байранд ахлах ахлагч Б.Хатанбаатар ахлагчтай 2 дугаар баг, дэд байранд ахлах ахлагч А.Гэрэлтсанаа ахлагчтай 4 дүгээр баг шалгарав.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668455
0 эможи

keyboard_arrow_up