ШУУРХАЙ: Бусдыг ажилд зуучлах нэрээр “залилсан“ гэх “OOGII” брэндийн О.Оюунцэцэгийг Интерполын “Хөх булант”-аар ЭРЭН СУРВАЛЖИЛНА

Цахим орчинд олон дагачтай гэх “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг залилангийн хэргээр хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Австрали улсад ажилуулах нэрийдлээр залилуулсан гэх 9 иргэн гомдол ирүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нэг иргэн 10 гаруй сая төгрөгөөр хохирсон гэдгээ хохирогч гэх иргэд хэвлэл мэдээлэл хандаж мэдээлэл өгөөд буй.
Тэгвэл О.Оюунцэцэг нэр бүхий иргэдийг "Австрали улсад ажилд зуучлана " гэх нэрийдлээр гэрээ байгуулан нь мөнгө авсан нь шалтгалтаар тогтоогдсон гэх бөгөөд тус хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, О.Оюунцэцэг нь шалгагдах явцад "зугтаж" Австрали улс руу гараад явжээ. Тиймээс түүнийг Олон улсад Интерполын “Хөх булант” зар мэдээгээр ЭРЭН СУРВАЛЖИЛЖ магадгүй гэх мэдээлэл байна.
Хэрэв олон улсын “Хөх булант” зар мэдээгээр хаана байгаа нь тогтогдвол Монгол Улсад албадан авчирдаг билээ.

