“OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР шалгаж эхэлжээ
2026 оны 4 сарын 16

Цахим орчинд олон дагачтай гэх “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг залилангийн хэргээр шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Австрали улсад ажилуулах нэрийдлээр залилуулсан гэх 9 иргэн гомдол ирүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлэл гараад буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Австрали улсад ажилд зуучлуулахаар нэг иргэн 10 гаруй сая төгрөгөөр хохирсон байж болзошгүй байна.
Тэгвэл энэ талаар тодруулахад, " Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668442
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
