БНСУ-ын виз мэдүүлэх журам энэ сараас ИНГЭЖ өөрчлөгджээ

БНСУ-ын мульти болон дагалдан виз мэдүүлэх журам энэ сараас өөрчлөгдсөн байна.
Тодруулбал, аяллын виз мэдүүлэхэд очих хаяг, утасны дугаар шаарддаг байсан бол байнга болон түр оршин суугаа иргэний үнэмлэхийн дугаарыг заавал бичих болжээ.
Мөн олон удаагийн мульти виз мэдүүлэхэд 5,400,000 төгрөг орлоготой иргэн НДШ-ийг нэг жил тасралтгүй төлсөн байх, хэлний бэлтгэлд суралцах тохиолдолд эцэг эхийн сүүлийн 6 сарын дансны хуулганаас гадна нэмэлтээр 3 сарын дэлгэрэнгүй дансны хуулгыг бүрдүүлдэг болсон байна.
Харин эмчилгээний визээр зорчиход Монгол Улсын 11 эмнэлгийн бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг байсан бол нэмж Монгол-Японы эмнэлэг, ЭХЭМҮТ нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл Солонгосын мульти болон дагалдан визний журам чангарчээ.
Учир нь өмнө виз мэдүүлэхдээ 2,7 сая төгрөгийн цалинтай байх шаардлага байсныг 2 дахин нэмэгдүүлж, 5,4 сая төгрөгийн НДШ-ийг 1 жил тасралтгүй төлж байгаа иргэд 3 жилийн мульти виз авах боломжтой аж.
Ташрамд дурдахад, БНСУ-ын иргэд энэ онд МУ-д 30 хоног визгүй зорчиж байгаа. Харин Монгол Улсын иргэд тус улсын хил дээрээс буцаагдах нь нэмэгдсэн. Үүнийг иргэд зорилгоо бүрэн тодорхойлж, орлого нотолж чадахгүй байгаа нь гол шалтгаан болж байна гэж ГХЯ-наас тайлбарлаж буй.
