ОСНААУГ: Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийн шинэчилсэн хувилбарын сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1692 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ашиглагдаж буй албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг сайжруулж, V.1.0.9.1 хувилбарыг нэвтрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан сургалтад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, албан хаагчид амжилттай хамрагдлаа.
Тус сургалт нь байгууллагын удирдлага, зохион байгуулалтын нэгжийн дарга, бичиг хэргийн ажилтан, албан хаагч гэсэн гурван бүлгийг хамруулан 2026 оны 04 дүгээр сарын 06, 10, 13, 17-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгуулагдсан юм.
Сургалтаар:
“eDoc” системийн шинэ боломж, сайжруулалт, Албан хэрэг хөтлөлтийн цахим шилжилтийг эрчимжүүлэх аргачлал, Системийг өдөр тутмын үйл ажиллагаанд үр ашигтай ашиглах зөвлөмж зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
ОСНААУГ нь байгууллага нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим засаглалыг бэхжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, баримт бичгийн эргэлтийг шуурхай болгох зорилтын хүрээнд шинэчилсэн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
