Б.МӨНХБАТ: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн Д.Саянаа нарын хэрэг ЭНЭ САРД шийдвэрлэгдэнэ

НЦУГ-аас хүүхэд өртөж хохирсон болон үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл байдал, тоон мэдээлэл болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
МША-ны хэлтсийн дарга Б.Мөнхбат "Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Хүүхэд хамгааллын тухай хуульд тодорхой заасан. Хэд хэдэн хүүхэд нэг хүүхдийн биед халдах, биеэр болон цахимаар халдах, заналхийлэх зэрэг үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй бол тухайн зүйл хэсэгт хамаарах зүйлчлэлээр мөрдөх шалгах ажиллагааг явуулдаг. Харин гэмт хэргийн шинжгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгагдана.
Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах болон зөрчил шалгах ажиллагааг хамтад нь явуулдаг. Цахимд хүүхдүүд нэгэндээ халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дөрөвдүгээр сард багтан шийдвэрлэгдэх байх. Уг хэрэгт хэдэн хүүхэд холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлэх боломжгүй" гэв.
