“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
04 сарын 10, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2026 оны 4 сарын 10

Arslan.mn

Прокурор, цагдаагийн байгууллага хамтран хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хүний эрхэд суурилсан, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан хандлагыг төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд, УЕПГ, ЦЕГ, ХЭҮК, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ШШЕГ болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгамдаж буй бодит асуудлыг хөндөн, шийдвэрлэх гарц, арга замын талаар санал солилцов. 

Arslan.mn

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хүүхдээс мэдүүлэг авах орчин, нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, нэг удаагийн мэдүүлэг авах тогтолцоог төлөвшүүлэх, дуу-дүрсний бичлэг ашиглах, хүүхдийн эрхийг хангах тогтолцоо, байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагыг онцлон тэмдэглэлээ.

Мөн гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй ажиллахдаа хүүхдэд ээлтэй, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, олон улсын сайн туршлага болох форензик ярилцлагын арга зүйг нэвтрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиг хандлагыг тодорхойлох юм. 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, санал, дүгнэлт гаргалаа.

Цаашид хүүхдийн дээд ашиг сонирхлыг эрхэмлэсэн, хүний эрхэд суурилсан, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог төлөвшүүлэх, төрийн болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал түлхэц болно.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668357
0 эможи

keyboard_arrow_up