Автомашинтайгаа замын хажуу руу унаж хавчуулагдсан иргэнийг аварчээ
2026 оны 4 сарын 10

Toyota Land cruiser маркын автомашин замын хажуу руу унаж, зорчигч эмэгтэй хавчуулагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд автомашинд хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 04.10-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /27 настай, эрэгтэй/ "Toyota Land cruiser" загварын суудлын автомашиныг жолоодон замын хажуу руу унаж, зорчигч /нэр, нас, тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй/ тээврийн хэрэгсэлд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668354
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
