АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид $15,000 хүртэлх барьцаа байршуулна
2026 оны 4 сарын 09

АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид $15,000 хүртэлх барьцаа байршуулахаар боллоо. Энэ нь ойролцоогоор 53 сая гаруй төгрөг юм.
Хэрэв шаардлага хангасан тохиолдолд гурван сар хүртэлх хугацаанд хүчинтэй нэг удаагийн нэвтрэх виз олгох бөгөөд АНУ-д 30 хүртэл хоног байх боломжтой.
Энэхүү шаардлага нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визэнд хамаарахгүй. Түүнчлэн визийн барьцааг ярилцлагаас өмнө урьдчилгаа төлөхгүй байхыг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668346
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
