Барилгын суурийн усыг шавхан зайлуулж, Дунд голд нийлүүлж байжээ Барилгын суурийн усыг шавхан зайлуулж, Дунд голд нийлүүлж байжээ
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Барилгын суурийн усыг шавхан зайлуулж, Дунд голд нийлүүлж байжээ

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаманд нэр бүхий иргэнээс “Дунд гол руу тослох материал асгасан байж болзошгүй” гэх гомдол ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. 

Хяналт шалгалтаар нэр бүхий компани барилгын суурийн усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 80 м³/цагийн хүчин чадалтай насос, 200 мм-ийн голчтой хоолой ашиглан усыг Дунд гол руу нийлүүлж байсан нь тогтоогдсон байна. 

Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй зөрчил илэрчээ. Хяналт шалгалт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668337
1 эможи

aagii gabriel
2026-04-09 10:37
Ямар сонин ойлгомжгүй дутуу дульмаг мэдээлэл олон нийтэд өгдөг юм бэ ямар байгууллага юм нэр ус ч байхгүй ийм хачин юм бэлддэг юм бэ
keyboard_arrow_up