Улсын гарьд Н.Өсөхбаярын допингийн маргааныг өнөөдөр 10:00 цагт шийдвэрлэнэ
2026 оны 4 сарын 09

Өнгөрөгч жилийн Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэнтэй холбоотойгоор түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан бөгөөд Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс уг өргөдлийг хүлээн авч, маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгээд буй.
Тэгвэл түүний өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцэх хуралдаан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 10:00 цагт болохоор товлогджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668336
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
