ТАНИЛЦ: Хүүхэд дээрэлхэгч Саянаагийн аав Дилшад Али гэгч ХЭН БЭ

Саяхан цахим орчинд охидууд нэгнээ дээрэлхэж, зэрлэг балмад үйлдэл гаргаж буй талаар бид мэдээллэсэн.
Тэгвэл охидуудыг дээрэлхэж, мөрдөн шалгагдаж буй Саянаа гэх охины аав нь Исламын бүгд найрамдах Пакистан улсын иргэн Дилшад Али гэх хүн аж. Тэрбээр одоогоос 30 жилийн өмнө буюу 1996 онд Монгол улсад ABB компанийн гэрээгээр анх хөл тавьж байжээ.
Монголд анх ирсэн даруйдаа III цахилгаан станцыг сэргээх ажилд гар бие оролцож байсан гэх мэдээлэл бий. Улмаар 2000 оноос Монгол Улсад суурьшин олон улсын компаниудад ажиллаж эхэлжээ. Дилшад Али гагнуурчин бэлтгэж байсан ба яваандаа барьцаа ахиулж маркетинг борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан гэх мэдээлэл ч бий.
Исламын бүгд найрамдах Пакистаны иргэн Дилшад Али нь монгол улсын иргэн Жаргалсайханы Сэвжидтэй гэр бүл болж 2 охинтой болжээ. Тэд Саади трэйд ХХК, Саади констракшн ХХК-ийг байгуулсан бөгөөд компанийн танилцуулга дээрээ 2002 онд байгуулсан гэх боловч Улсын бүртгэл дээр 2010 онд байгуулагдсан түүх архивлагджээ.
Хүүхэд дээрэлхэгч Саянаагийн эцэг Дилшад Али нь өдгөө Монгол улсад бүртгэлтэй “Саади констракшн ХХК”-ийн Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Ээж нь болох Ж.Сэвжид Саади констракшн ХХК-иар дамжуулан олон иргэнийг хохироосон байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.

