Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хамт архидаж байсан нэгнээ хүнд гэмтээжээ Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хамт архидаж байсан нэгнээ хүнд гэмтээжээ
04 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хамт архидаж байсан нэгнээ хүнд гэмтээжээ

2026 оны 4 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд “хүзүүний тус газраа зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу шалгахад хамт архидан согтуурсан иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт 2-3 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргаан, үл ойлголцлыг хурцатгаж, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аливаа маргаанд оролцохгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668304
0 эможи

keyboard_arrow_up