“Банкны санал асуулга“ гэх холбоосоор нэвтэрч ₮26 саяыг алджээ “Банкны санал асуулга“ гэх холбоосоор нэвтэрч ₮26 саяыг алджээ
04 сарын 06, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Банкны санал асуулга“ гэх холбоосоор нэвтэрч ₮26 саяыг алджээ

2026 оны 4 сарын 06

Arslan.mn

”Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос линк гар утсанд нь ирсний дагуу, тус линк дээр дарж орсноор 26.3 сая төгрөгийг өөрийн данснаас алдсан гэх дуудлага, мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймд иргэд та бүхэн утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл, интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668288
0 эможи

keyboard_arrow_up