Чононд ноцуулан шархадсан бугыг АВРАН хамгаалжээ
2026 оны 4 сарын 03

Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр, Загастайн давааны орчимд буга шархадсан байна гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авчээ.
Тодруулбал, чононд ноцуулан эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэлээ.






Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668272
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
