БНХАУ-ын иргэн ӨРӨӨ АВАХЫН тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлэн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан ХЭРЭГ гарчээ
2026 оны 4 сарын 02

БНХАУ-ын иргэн ӨРӨӨ АВАХЫН тулд хүмүүст захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлэн 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан ХЭРЭГ гарчээ. Тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны 1 дүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ.
Ийнхүү бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668248
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
