102 police аппликэйшнд дансны IBAN дугаараа бүртгүүлж, зөрчил мэдээлсэн урамшууллаа аваарай
2026 оны 4 сарын 01

“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхлэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Иймд иргэн та урамшууллаа авахын тулд IBAN дансны дугаараа урьдчилан холбож бүртгүүлэхийг зөвлөв.
Мөн өмнө нь 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө IBAN дансны дугаараа холбож амжаагүй 3,593 иргэний урамшууллыг энэ дөрөвдүгээр сард нөхөж олгох юм байна.
Бүртгүүлэх заавар:
1-р алхам:
- “102 Police” аппликэйшнд нэвтэрч, “Миний мэдээлэл” хэсэгт орно.
- Утасны дугаараа баталгаажуулж, IBAN дансны дугаараа оруулна.

2-р алхам:
Өөрийн ашигладаг, урамшуулал хүлээн авах дансны дугаараа үнэн зөв оруулснаар буцаан олголтоо авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668227
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





