Насанд хүрээгүй иргэн скүүтер, мопед зэргээр явган хүний замаар зорчвол эцэг эхийг нь ₮100 мянгаар торгоно Насанд хүрээгүй иргэн скүүтер, мопед зэргээр явган хүний замаар зорчвол эцэг эхийг нь ₮100 мянгаар торгоно
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 01, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Насанд хүрээгүй иргэн скүүтер, мопед зэргээр явган хүний замаар зорчвол эцэг эхийг нь ₮100 мянгаар торгоно

2026 оны 4 сарын 01

Arslan.mn

 

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтэр, мопед, цахилгаан дугуйг энэ сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулах юм.

 

Тус захирамжаар насанд хүрээгүй иргэнд скүүтэр, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болох юм.

Цаашлаад скүүтэр, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд насанд хүрээгүй иргэн тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай болжээ. Үүнд цагдаа нар хяналт тавин ажиллах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668223
0 эможи

keyboard_arrow_up