ХӨСҮТ: Жилд дунджаар 400–500 хүн УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР шинээр оношлогдож байна ХӨСҮТ: Жилд дунджаар 400–500 хүн УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР шинээр оношлогдож байна
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ: Жилд дунджаар 400–500 хүн УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР шинээр оношлогдож байна

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Жилд дунджаар 400–500 гаруй хүн шинээр оношлогдож байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлэх шалтгаануудын дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины хавдрууд багтдаг.

Харамсалтай нь умайн хүзүү болон элэгний хавдар зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон ховор болсон байна. Учир нь эдгээр хавдраас вакцинаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Хүний папиллома вирус (HPV)-ийн 300 гаруй хэв шинж дэлхий даяар тархсан байдаг бөгөөд үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жилийн судалгаагаар уг вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан төдийгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Энэ вирус нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь халдварлаж, өндөр эрсдэлтэй хэв шинжүүд нь хавдар үүсгэх чадвартай. Тэдгээрээс 80–90 хувь нь умайн хүзүүг гэмтээж, хавдар үүсгэдэг байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт буюу өвөрмөц урьдчилан сэргийлэлт юм. Үүнээс гадна хоёрдогч урьдчилан сэргийлэлт болох эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатай. Эрт илрүүлэг гэдэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй үед өвчнийг илрүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, өвчин үүсэхээс өмнө төдийгүй халдвар авахаас ч өмнө сэргийлэх боломжийг вакцин олгодог.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д өөрчлөлт оруулж, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад багтаасан. Үүний дагуу 11 настай хүүхдүүдэд (эрэгтэй, эмэгтэй) 1 тунгаар хийхээр баталсан.
Мөн иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан уг вакциныг хийлгэх боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668212
0 эможи

keyboard_arrow_up