Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгоно Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгоно
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгоно

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад суурилуулсан 2,600 гаруй ухаалаг камерын тусламжтайгаар зам тээврийн осол, саадыг цаг алдалгүй илрүүлж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Ухаалаг камерын системийн үр дүнд осол, саадын хэсгийг чөлөөлөх хугацаа хоёр дахин багассан байна.

Мөн тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байгааг мэдээлэв. 

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөв 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668204
0 эможи

keyboard_arrow_up