Монгол Улсын хэмжээнд 70 гаруй орны 3900 орчим эм бүртгэлтэй байдаг. Үүнээс 500 гаруй нь зайлшгүй хэрэглэгддэг эм байна Монгол Улсын хэмжээнд 70 гаруй орны 3900 орчим эм бүртгэлтэй байдаг. Үүнээс 500 гаруй нь зайлшгүй хэрэглэгддэг эм байна
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд 70 гаруй орны 3900 орчим эм бүртгэлтэй байдаг. Үүнээс 500 гаруй нь зайлшгүй хэрэглэгддэг эм байна

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас ЭМЯ, ЭМДЕГ, Татварын ерөнхий газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбоо ТББ зэрэг олон байгууллагуудыг хамруулан “Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоох” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Тус хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, П.Алтанцэцэг, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтын газрын дарга, Д.Отгонбаатар, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын, Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдал хариуцсан ахлах шинжээч, Ш.Энхтуяа, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн, П.Сэвжидмаа болон бусад төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байна.

Arslan.mn

Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, П.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Өнөөдөр олон талыг хамарсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулга 2024 оноос эхлэн мөрдөгдсөн. Үүнийг дагаж гарах захиргааны эрх зүйн зарим бичиг баримтууд дутуу байгаа. Үүний хүрээнд зайлшгүй шаардлагатай эмийн бөөний болон жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг тогтоох, гадаад улсын үнэ тогтоох жишиг аргачлалыг журмаар батлах хэлэлцүүлэг болж байна. 

2025 оны 11 дүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар журам, тушаал, нэг эх үүсвэрээр худалдан авах эмийн нэр төрлийг сонгох ажлын хэсэг байгуулагдсан.

Монгол Улсын хэмжээнд нийт 70 гаруй орны 3900 орчим эм бүртгэлтэй байдаг. Тэгвэл үүнээс зайлшгүй хэрэглэгддэг 500 гаруй эм байна. Бид хатуу зохицуулалттай орноос эм импортлох бодлого тавьж ажиллаж байна. Үүнээс гадна эмийн үнийг ард түмний хяналтанд байлгах зорилгоор 2600 орчим эмийн үнийн мэдээллийг байршилтай нь ил тод болгосон. 

Хэлэлцүүлгийн үеэр 

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалттай холбоотой төлбөр, хураамжийн хэмжээ, зардлын жишиг, зарцуулах журмын төслийн танилцуулга
  • Нэг эх үүсвэрийн худалдан авалтаар авах эмийн нэр төрлийн танилцуулга
  • Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаар. тогтооход баримтлах аргачлалын төслийн танилцуулгыг хэлэлцэж, гарсан үр дүнг ажилдаа тусгах аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668202
0 эможи

keyboard_arrow_up