Гадаад иргэдтэй бүлэглэн хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж эхэллээ Гадаад иргэдтэй бүлэглэн хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж эхэллээ
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гадаад иргэдтэй бүлэглэн хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж эхэллээ

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна.

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.

Тодруулбал, Ц нарын бүлэг этгээд нь арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668196
0 эможи

keyboard_arrow_up