Ц.Нармандах: Мухар олгой нь хүний дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн Ц.Нармандах: Мухар олгой нь хүний дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 27, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.Нармандах: Мухар олгой нь хүний дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгээс жил бүр зохион байгуулдаг Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аргаар Мухар олгой авах мастер класс сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, дэд захирал Д.Цогт-Очир, УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч Ц.Нармандах болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч Ц.Нармандах хэлсэн үгэндээ “УХТЭ нь мухар олгойн мэс заслыг 100 хувь дурангийн аргаар хийж байна. Дурангийн аргаар мухар олгойг авснаар өвчтөнд зовуурьгүй байх, ор хоногийн эргэлт хурдан болох, гоо сайханд эерэгээр нөлөөлөх зэрэг олон давуу талтай. Харин нээлттэй мэс засал хийснээр шарх хүндрэх, мэс заслын дараа хүндрэл гарах зэрэг олон асуудал гардаг.

Мухар олгой нь хүний дархлаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Өнөөдрийн сургалтад УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна УНТЭ, Бриллиант, Цэргийн төв эмнэлгээс эмч, мэргэжилтнүүд ирж хамрагдаж байна.” хэмээлээ.  

Arslan.mn

Сургалтаар

  • Мухар олгойн эрүүл анатоми, үйл ажиллагаа
  • Эмгэг анатоми, үйл ажиллагаа
  • Мухар олгой авах Хэвлийн хөндийн мэс заслын үеийн багажнууд, тэдгээрийн хэрэглээ
  • Мухар олгойн үрэвслийн үеийн мэс заслын болон эмийн эмчилгээний стандарт арга техник
  • Хүндрэлтэй мэс заслын үеийн арга техникийн менежмент
  • УХТЭ, УНТЭ, Монгол-Япон, Цэргийн төв эмнэлэг, Интермед, Сонгдо эмнэлгийн Мухар олгойн үрэвслийн үеийн мэс засал эмчилгээний туршлага
  • Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аргаар Мухар олгой авах мэс заслын шууд дамжуулалт зэрэг мэргэжилтнүүдийн анхаарал татсан олон лекц тавигдсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668172
0 эможи

keyboard_arrow_up