Сонсогчид “Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн“-ний алт, мөнгөн медалийн ЭЗЭД боллоо

Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах “Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гарааны өмнөх ажиллагаагаар эхэлж, 03 дугаар сарын 26-ны өдөр Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт Маршийн замд гүйцэтгэх ажиллагаагаар үргэлжилж, хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн “Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Дотоодын цэргийн төв, орон нутгийн анги, тусгай салбаруудаас нийт 26 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээний хугацаат цэргийн алба хаагчийн төрөлд: Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч-багш, цагдаагийн дэслэгч Ж.Лхагвадорж захирагчтай салаа дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. 2025 онд мөн адил Ж.Лхагвадорж захирагчтай оролцож мөнгөн медаль хүртсэн амжилтаа давтаж, хошой мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Эмэгтэй тасгийн төрөлд: Цагдаагийн сургуулийн гүйцэтгэх ажлын тэнхимийн номын санч, цагдаагийн дэд ахлагч А.Надмидсүрэн ахлагчтай тасгийн бүрэлдэхүүн тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн байна.








