АҮЭБ: Эхний ээлжинд шатахууны үнэ 300-аас 350 төгрөгөөр нэмэгдэнэ АҮЭБ: Эхний ээлжинд шатахууны үнэ 300-аас 350 төгрөгөөр нэмэгдэнэ
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 27, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

АҮЭБ: Эхний ээлжинд шатахууны үнэ 300-аас 350 төгрөгөөр нэмэгдэнэ

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

 АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Өчигдөр Үнэ, хангамжийн зөвлөлийг хуралдуулж, тодорхой зөвлөмжийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргэе. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх хил үнийг ирүүлсэн.

Монгол улсын хэмжээнд 1200 гаруй вагон шатахуун байна. Бүх ШТС-уудын нөөцийн сав дүүрэн. Эдгээр нь сарын л нөөц юм.

Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн. Шатахууны үнийг огцом өөрчлөлт хийхгүйгээр шат дараатай нэмнэ. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо гарсан. Гуравдугаар сард дизелийн түлш 54 ам.доллароор, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгдсэн.

Ард иргэддээ хэрэглээндээ хямгатай байхыг уриалж, зайнаас ажиллах нөхцөл боломжуудыг судалж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668160
1 эможи

Зочин
2026-03-27 12:16
Оросуудыг муулаад байдаг монголчууд түлшний илүү төлбөрийг төлөх ёстой!
Зочин
2026-03-27 10:45
Үнэ нэмэгдэх ч яах вэ. Гол нь тасрахгүй л байх нь чухал.
keyboard_arrow_up