ШШГЕГ: Гүйлгээний мэдээллийг шилэн дансанд нөхөж байршуулсан гэдэг нь  үндэслэлгүй, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ШШГЕГ: Гүйлгээний мэдээллийг шилэн дансанд нөхөж байршуулсан гэдэг нь үндэслэлгүй, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШШГЕГ: Гүйлгээний мэдээллийг шилэн дансанд нөхөж байршуулсан гэдэг нь үндэслэлгүй, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

2026 оны 3 сарын 26

Arslan.mn

ШШГЕГ-аас МЭДЭГДЭЛ гаргалаа.

Тэрээр, "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, төлбөр барагдуулалтын төсвийг хууль бусаар зарцуулсан, гүйлгээний мэдээллийг шилэн дансанд нөхөж байршуулсан гэх ташаа мэдээлэл цацагдаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1885 дугаар магадлалаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 7.9 тэрбум төгрөгийг гаргуулж “Эм жи эл корпораци” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд Шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2022/01359 дүгээр тогтоолоор хянан хэлэлцэхээс татгалзсанаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

“Эм жи эл корпораци” ХХК нь 2012 онд тухайн үед үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан Монгол Ардын намтай байр түрээслүүлэх гэрээгээр музейн байрыг 15 жилийн хугацаанд бүхэлд нь албан тасалгаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх, өргөтгөл барих, үйл ажиллагаа явуулж эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцсон байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу “Эм жи эл корпораци” ХХК-ийн гэрээний зүйл болох барилгад хийж байсан засан сайжруулалт, засварын ажлыг зогсоож, уг барилгыг 2015 онд Үлэг гүрвэлийн төв музей, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өгсөн тул 7,926,142,350 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт “Улсын төсвөөс санхүүждэг төлбөр төлөгч-хуулийн этгээдийн дансанд байгаа төлбөр төлөх зориулалт бүхий мөнгөн хөрөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт нэмж тусгаж, төлбөрийг барагдуулна” гэж заасны дагуу 2008 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдын тухайн жилийн төсөвт төлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг тусгуулж, хохирол, төлбөрийг барагдуулан ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсөвт тусгагдсан мөнгөн хөрөнгөөс сүүлийн 3 жилд буюу 2023 онд 6.8 тэрбум төгрөгийг 129 иргэн, хуулийн этгээдэд, 2024 онд 4.3 тэрбум төгрөгийг 140 иргэн, хуулийн этгээдэд, 2025 онд 19.5 тэрбум төгрөгийг 134 иргэн, хуулийн этгээдэд олгож, хохирол, төлбөрийг барагдуулсан бөгөөд 2026 онд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, төлбөр барагдуулалтад 16.0 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгагдсан.

Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулах гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Эм жи эл корпораци” ХХК-д 2023 онд 5.0 тэрбум, 2024 онд 2.0 тэрбум, 2025 онд 965.0 сая төгрөг, нийт 7.9 тэрбум төгрөгийг олгож, хохирлыг бүрэн барагдуулсан.

Дээрх төлбөрийн гүйлгээг Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ”, 7.1.3-т “тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилэн дансны мэдээллийг тухай бүр бүртгэсэн байх бөгөөд нийтлэгдсэн мэдээллийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий албан тушаалтан шилэн дансанд нэвтэрч, мэдээлэл нягталсан нь бүртгэгдсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдсон төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, төлбөр барагдуулалтыг хууль бусаар зарцуулсан, гүйлгээний мэдээллийг шилэн дансанд нөхөж байршуулсан гэдэг нь үндэслэлгүй, худал ташаа, бодит бус мэдээлэл болохыг мэдэгдэж байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668153
1 эможи

keyboard_arrow_up