Г.Отгонтамир: 16 нас хүрээгүй бол таны хүүхэд скүүтэр, мопед, цахилгаан дугуй унаж ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ Г.Отгонтамир: 16 нас хүрээгүй бол таны хүүхэд скүүтэр, мопед, цахилгаан дугуй унаж ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Г.Отгонтамир: 16 нас хүрээгүй бол таны хүүхэд скүүтэр, мопед, цахилгаан дугуй унаж ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ

2026 оны 3 сарын 26

Arslan.mn

“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд нэгдэхийг уриалж байна.

ТЦА-наас  замын хөдөлгөөнд оролцогчдыг унадаг дугуй, скүтер, цахилгаан дугуй, мопед, мотоциклын хэрэглээнээс үүдэлтэй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний соёл, хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор холбогдох төрийн болон Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүлж байна.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн  Г.Отгонтамир " 2025 онд мопед, скүүтэр, цахилгаан мопедтой холбогдсон 420 осол бүртгэгдэж, 730 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтэл авсан.

ГССҮТ-төвөөсирүүлсэн мэдээллээр маш олон өсвөр насны хүүхдүүд цахилгаан дугуй, скүүтэр, цахилгаан мопедыг унаж гэмтэл бэртэл авч байна. Тэд ихэвчлэн гавал тархи, нуруу нугасандаа гэмтэл авч байна. Хүүхдүүд өөрсдөө гэмтэхээс гадна бусдыг гэмтээх эрсдэлтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүд цахилгаан мотоциклтой хамгийн их хөдөлгөөнд оролцож байгаа нь Хан-Уул дүүрэг байна. Үүнийг таслан зогсоох ёстой эцэг эхчүүд 10-15 сая төгрөгийн үнэтэй цахилгаан мотоциклыг хүүхдэдээ авч өгдөг.

Цагдаагийн байгууллагаас аюулгүй байдлыг хангахын тулд сургуулийн орчимд эргүүл гүйцэтгэнэ.

16 нас хүрээгүй бол таны хүүхэд скүүтэр, мопед, цахилгаан дугуй унаж ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668147
0 эможи

keyboard_arrow_up