Ой хээрийн түймэр тавьсан буруутанд тэнсэн харгалзах ял, торгууль ноогдуулав Ой хээрийн түймэр тавьсан буруутанд тэнсэн харгалзах ял, торгууль ноогдуулав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ой хээрийн түймэр тавьсан буруутанд тэнсэн харгалзах ял, торгууль ноогдуулав

2026 оны 3 сарын 25

Arslan.mn

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарсан нь тогтоогджээ. Үүний улмаас 23.093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.182.851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57.820.000 төгрөгийн, нэг хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7.6 сая төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Хавар, намрын хуурайшилтын цаг хугацаанд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай бөгөөд жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагдаж, ой хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриаллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668136
0 эможи

keyboard_arrow_up