Ховд аймагт гарсан ойн түймрийг унтраах явцад мэргэжлийн ангийн нэг албан хаагч НАС БАРЖЭЭ
2026 оны 3 сарын 25

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газар "Дөргөн" нуурын аралд хулс шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдрийн 17:30 цагт ОБГ-т иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж, түймрийг өнөөдөр 04 цагт бүрэн унтраасан байна.
Харамсалтай нь ойн түймрийг унтраах явцад нэг хүн нас баржээ.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, " Мэргэжлийн ангийн нэг албан хаагч нас барсан харамсалтай явдал болсон." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668127
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





