“БНСУ-ын виз гаргаж өгнө“ хэмээн иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд 5 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
2026 оны 3 сарын 25

Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд 11 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Залилагч этгээд нь "Визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн" гэх мэтээр иргэдийн итгэлийг төрүүлдэг байна.
Тухайлбал, иргэн Д 2018-2020 оны хооронд БНСУ-ын виз гаргаж өгнө гэх зарыг цахим орчинд байршуулж, 89 удаагийн үйлдлээр 39 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Улмаар шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3,3,1 дэх заалтыг үндэслэн 5 жилийн хорих ял оноосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668124
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





