ТАНИЛЦ: Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ ТАНИЛЦ: Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ТАНИЛЦ: Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ

2026 оны 3 сарын 25

Arslan.mn

Монгол Улс “төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг 10 жилийн дараа дахин шинэчлэн баталлаа. Ингэснээр энэ төрлийн орон сууцыг иргэдэд нээлттэй, ил тодоор хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Журамд зааснаар иргэдэд дараах хэлбэрээр орон орон сууцыг өмчлүүлнэ.  

Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.

 Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ. 

Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.  Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668113
0 эможи

keyboard_arrow_up