ШШГЕГ “И-Монгол академи“-тай  ил тод, шуурхай байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана ШШГЕГ “И-Монгол академи“-тай ил тод, шуурхай байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШШГЕГ “И-Монгол академи“-тай ил тод, шуурхай байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, доктор, хурандаа А.Намсаманд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал М.Баттулга нар /2026.03.23/ өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Хамтын ажиллагаа нь төрийн үйлчилгээний нэгдсэн системээр (E-Mongolia) дамжуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулж, харилцан туршлага судлахад чиглэгдэх юм.

Арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, дэд профессор, хурандаа Б.Нямгомбо, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хурандаа У.Анхцэцэг, Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын Мэдээлэл, программ хангамжийн хэлтсийн дарга, хошууч Э.Мөнх-Од, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир нарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668087
0 эможи

keyboard_arrow_up