НДЕГ-ын дарга Б.Батжаргал Төв аймагт ажиллалаа НДЕГ-ын дарга Б.Батжаргал Төв аймагт ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

НДЕГ-ын дарга Б.Батжаргал Төв аймагт ажиллалаа

2026 оны 3 сарын 23
Arslan.mn
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын удирдлага, мэргэжилтнүүд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Нийгмийн даатгалын газарт ажиллаж, албан хаагчдын уулзалтад сумын байцаагч нар цахимаар оролцлоо.
Уулзалтын үеэр 2026 оны Нийгмийн даатгалын байгууллагын зорилт, анхаарах асуудал, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх, шимтгэлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
2026 оныг “Ёс зүй, сахилга, хариуцлага, хяналт, бүтээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчид, ажил олгогчдод ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх, ёс зүй, сахилга, хариуцлагыг эрхэмлэн ажиллахыг онцлон тэмдэглэлээ.
Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамралтыг өргөжүүлэх, шимтгэлийн өр, авлагыг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг онцолж, иргэдэд хүргэх мэдээлэл, зөвлөгөөг сайжруулах, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах, байгууллагын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668084
0 эможи

keyboard_arrow_up