Албан тушаалтан 350 сая төгрөг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ Албан тушаалтан 350 сая төгрөг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Албан тушаалтан 350 сая төгрөг завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026 оны 3 сарын 23

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,116 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,398 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 566 хэрэг шинээр нээж, 304 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Ж.Б нь .....газрын ....төв лабораторийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөгийг шилжүүлж, улмаар өөрийн данс руу 350 сая төгрөгийг шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэг (Завших) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668083
1 эможи

keyboard_arrow_up