ЦЕГ: Сэтгүүлч иргэний эмзэг мэдээллийг нь сошиалд тараана гэж хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан нь тогтоогдсон ЦЕГ: Сэтгүүлч иргэний эмзэг мэдээллийг нь сошиалд тараана гэж хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан нь тогтоогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЦЕГ: Сэтгүүлч иргэний эмзэг мэдээллийг нь сошиалд тараана гэж хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан нь тогтоогдсон

2026 оны 3 сарын 20

Arslan.mn
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын ХМОНХХ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр "Иргэнээс хувийн эмзэг мэдээллийг ашиглан сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан этгээдүүдэд холбогдох гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.  Энэ дагуу шалгахад нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээнэ гэж сүрдүүлсэн. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлч У-д 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Улмаар энэ оны хоёрдугаар сард өөр сайтын сэтгүүлч тухайн бичлэгийг тарааж, мөнгө нэхсэн нөхцөл байдал гарсан тул иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Үүнээс гадна тухайн сайтын сэтгүүлч иргэн Ж-ээс хувийн эмзэг мэдээллийг нь цахим сүлжээнд байршуулна хэмээн бэлнээр 30 сая төгрөг авсан нь тогтоогдсон.

Иргэдээс удаа дараалан бусдын эд хөрөнгийг авсан хэрэгт холбогдуулан шалгаж, тухайн сайтын оффист шалгалт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Харин ЭЦА-ны эл мөрдөн шалгах ажиллагаа өрөөндөө бие засаж байгаа албан тушаалтантай холбоогүй болохыг хариуцлагатайгаар хэлье.

Тухайн өдөр сэтгүүлч Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр эрүүлжүүлэх болон холбоотой арга хэмжээг авсан.  Энэ асуудлыг ил болгсон сэтгүүлч нарт цагдаагийн байгууллагын зүгээс талархаж байна.

"Хуулийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шинжээч томилон ажиллаж байгаа. Бид тухайн сайтын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй. Бүх бичлэг нь эхлэхээс авахуулаад дуусах хүртлээ байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668045
1 эможи

Иргэн
2026-03-20 11:56
Заавал архи шээстэй давхцаж баривчилгаа явуулдаг нь цаанаа нэг юм хэлээд байна шүү.
ЗОЧИН
2026-03-20 11:18
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ДАРАМТЛАЖ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕДЭЭ МЭС ХЭРЭГЛЭЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН МЭДЭЭЛЭЛ АХИН ЦАЦАГДСАН. ДОТООДЫН ЦЭРЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ЗАРИМ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ЗАРИМ НЬ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙХАД ТА ИНГЭЭД БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГАА ЧӨЛӨӨЛСӨН БИЗ
Зочин
2026-03-20 10:58
Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?
keyboard_arrow_up