5 настай эмэгтэй хүүхдийг 8-10 насны 6 хүүхэд өмдийг нь шувталж бичлэг хийн, зодсон ХЭРЭГ гарчээ 5 настай эмэгтэй хүүхдийг 8-10 насны 6 хүүхэд өмдийг нь шувталж бичлэг хийн, зодсон ХЭРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

5 настай эмэгтэй хүүхдийг 8-10 насны 6 хүүхэд өмдийг нь шувталж бичлэг хийн, зодсон ХЭРЭГ гарчээ

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

5 настай охиныг "Seventsar" хотхонд оршин суудаг 8-10 насны 6 хүүхэд бүлэглэн зодож, бичлэг хийлгэсэн хэрэг өчигдөр /2026.03.20/ гарчээ.

Тодруулбал, тус болсон аймшигтай явдлыг 5 настай охины ээж мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, өдгөө ХУД-ийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

Болсон хэргийн талаар хохирогч охины ээж  Оюуна өөрийн цахим хуудаснаа " Өнөөдөр буюу 3-р сарын 19-ны өдөр 16:00-18:00 цагийн хооронд миний 5 настай охин 8 аас 10 насны 6 хүүхдэд зодуулж, өмдөө бандааштайгаа хамт шувтлуулж бичлэг хийлгүүлж, хацраа хорстол алгадуулж, толгойгоороо удаа дараа хана мөргүүлж, өөрийнхөө гараар тоглоомон бамбаруушаа жорлон руу хийж баас шээс болгож, алгадуулаад улайсан хацрыг нь хүйтэн усаар шавшиж улайсанг нь мэдэгдэхгүй болгоно гэж хүйтэн усаар бүх хувцасаа шалба норгуулж бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн 11-р хороо Seventsar худалдааны төвийн 5-р давхарын нойлд тамлуулжээ.

Уг жигшүүрт үйлдлийг тус хотхонд оршин суудаг 8-10 насны 6 хүүхэд үйлдсэн байна.

Өчигдөр миний охиныг дэлгүүрийн гадна талаас дуудаад байсан. Охин та нар тоглоё гэчихээд намайг дээрэлхдэг тоглохгүй гэж хэлсэн би тэрийг сонсоод зогсож байсан. Өнөөдөр тэгэхгүй гээд шалсаар байгаад аваад явсан.

Тоглож байгаад ирэхдээ ээжээ нойлд оруулаад тосгууранд ус тосоод дээрээс нь шүлсээ хаяад нойлд байсан цэцэгний мөчир тасдаад тэрүүгээрээ шүлстэй усаа хутгаж байгаад миний нүүрэнд маск түрхэж байгаа юм шиг маш удаа түрхсэн гэж хэлсэн. Би олж загнана гэж бодсон орой болсон учраас тарсан.

Дахиж ор тас хамт тоглож болохгүй гэж охиндоо бараг уцаарлаж төвөгшөөтөл нь хэлсэн уг нь. Тэр үйл явдал нь өчигдөр буюу 3 сарын 18-нд. Өнөөдөр би охинтойгоо 14:00 үед ажил дээрээ очсон.

Охин минь ээж би жаахан тоглоё гээд гуйгаад байхаар нь зөвшөөрдөг нь миний буруу боллоо.

Зүв зүгээр тоглож байгаад 5 давхарт гараад нойл руу түлхэж оруулаад Мишээл гэж хүүхэд би эхлэнэ шүү гэж хэлээд гэдэс рүү нь өшиглөсөн байгаа юм. Дараа нь зүүн хацрыг нь улайстал алгадаад улайсанг чинь мэдэгдэхгүй болгоно гээд хүйтэн ус нүүр рүү цацаж хамаг хувцасыг нь норгосон байгаа юм.

Тэгээд үсдэж байгаад толгойгоор нь хана мөргүүлээд чамайг зодсоор байгаад гар ядарчихлаа гаранд массаж хий гэсэн байгаа юм. 2 охин нь. Охин гаранд нь массаж хийгээд өгтөл олигтойхон хий л дээ гэсэн байна.

Тэгээд барьж авсан бамбаруушыг нь чи энийг жорлон хий гээд охиноор өөрөөр нь жорлонд хийлгүүлсэн байна.

Баас шээс болсон шал норсон бамбаруушыг цагдаад үзүүлсэн. Бамбаруушыг чинь жорлонд хийлгэцэн яахав чамд 50 саяыг өгье, за за яахав 100 саяыг өгье за гэсэн байна.

Дараа нь арагшаа хараад зогсож бай гэж хана руу харуулж зогсоож байгаад өмдийг нь бандааштай нь хамт шувтлаад пүүх баас ханхлаад байна шдээ гэснээ утас гаргаж ирээд өмдөө шувтлуулсан байхыг нь бичлэг хийсэн байна.

Мөн охинтой чацуу эрэгтэй хүүхэд тэнд байсан ба та хоёр зодолд гэж тушаал өгч зодолдуулсан байна. Охин 18:00 үед бүх хувцас нь шал нойтон уйлж орж ирсэн.

За яахав өнөөдөр ингээд дуусгая маргааш дуудаж зодно шүү ээжийгээ асуувал тоглож байгаад ингэцийн гэж хэлээрэй гэж хэлж явуулсан байна. За эндээс бүүр аймаар зүйл болно. Эхлээд охин алгадуулсан, бамбарууш жорлонд хийсэн гэсэн 2 зүйл хэлсэн.

Хэн гэж асуугаад нэг хүүхдийг нь барьж аваад яах гэж миний хүүхдийн бамбаруушыг жорлонд дүрүүлсэн бэ гэж асуутал аймаар гэв гэмгүй царайгаар наадах чинь өөрөө дүрсэн гэлээ. Гэтэл манай 4 давхарт байдаг ланд фитнессээс нэг хүн юу гэж хүүхэд загнаад байгаа юм гэж орилсоор гарч ирсэн.

Аав нь юм гэнэ. Ёстой хүн араатан байна. Үг хэлүүлэхгүй, биений хэлэмж, өрөөсөн завжаараа инээж байгаа нь бүр аймар. Ландфитнесс клубын тамирчин Дашням гээч гэнэ. Тэгээд охин үйлдсэн үйлдлүүдийг бүгдийг надад хэлсэнээр би шоконд орж 102 руу залгаж цагдаа дуудсан.

Цагдаа магдаа дуудаад ямар аймаар даварцан оодорцон юм бэ, зодцон байсан ч яадаг юм гэж хэлсэн. Би нууцаар утсаа асаагаад бичлэг хийгээд авчихсан.

Яг тэгж хэлээд амнаасаа үл тоосон авиа гаргаж байгаа, хөхөрч байгаа, чинэрч байгаа бүгдийг нь. Эцгийг нь хараад ийм хүн араатангаас ийм араатангууд төрөх нь зөв ажээ гэж мэдэж авлаа. Хүүхдээ дагуулаад цагдаа дээр оч гэж цагдаа үүрэг өгсөн тэр очсон. Нийлж зодож уйдаагаа гаргаж бах таваа хангах бололцоотой хүүхэд нь миний охин байсан хамгийн жижиг нь.

Өнөөдөр охин бид хоёрыг ирэнгүүт охиныг зодох зорилгоор тоглоё дуудсан байжээ. Хүн араатангуудын нас улам л залуужиж байна. Ямар юмнуудаас төрсөн бузрууд болохыг нь өнөөдөр нэгнийх нь аав, ээжээс маш тод харлаа. Аргагүй юм байна гэж бодлоо.

Хан-Уул дүүргийн цагдаа дээр асуудал одоо шалгагдаж байгаа. Фитнессийн тамирчин гэх араатанг бодибилдингийн холбоонд нь мэдэгдэнэ.

Зодсон байсан ч яадаг юм чи тэгээд яах юм гэж хэлж байгаа ийм бузрыг улсын болон олон улсын чанартай тэмцээнд явуулахгүй байх ёстой. Үлдсэн 5 хүүхдийн эцэг, эхийг маргааш цагдаагаас дуудна гэсэн.

Бид нар уйдаад байна чамайг жоохон зодчихъё за гэсэн байгаа юм. Миний охин бамбаруушаа тэвэрч гүйж очоод зодуулаад ирсэн. Би хэзээ ч хэнийг ч гүтгэдэггүй учраас хүн араатангуудыг өсгөсөн хүн араатан эцгийн зургийг орууллаа." гэжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668044
1 эможи

момо
2026-03-20 11:18
залуу л хүн байх юм наад хүүхдэнцэрээ зөв хүмүүжүүлэ өсгө л дөө гөлгөнцөрөө
keyboard_arrow_up